Posts

Showing posts from February, 2019

Пи ба фи тооны олон улсын баярын өдрийг тэмдэглэж эхлэсэн нь

Image
      Эрэн үеийн Монголчууд өрнөдийн шинжлэх ухаанаар гүн амьсгалж, монголдоо нутагшуулах үйлс чамгүй амжилтанд хүрч, дэлхийд данстай эрдэмтэд, нийтлэлчид нилээд төрсөөр байна. Судлаачдийг энэ үйлсэд уриалан дуудсан, шинжлэх ухааны аялалыг ШУТИС “ПИ тооны олон улсын баярын өдөр” 2012 оны 3-р сарын 14-нд   зохион байгуулан, жил бүрийн 3-р сарын 14-нд   тэмдэглэх уламжлал   тогтоов.     Шинжлэх ухаан хэрэглээ болж, түүний үр ашгийг иргэн бүрт хүргэхэд нэг алхам хэмээн сэтгэж, хорвоо-ертөнцийн бүх юмс үзэгдэл хос бөгөөд ялгагдахуйн хуулийг дагаж хатуу-зөөлөн хоёр ( пи-фи ) тооны баярыг хослуулан тэмдэглэх нь Пи тооны судлалд оруулсан хувь нэмэр төдийгүй м онгол эрдэмтэдийн бүтээлийг дэлхийн шинжлэх ухаантай холбосон гүүр хэмээн “шинжлэх ухаанаар цэнгэх өдөр” гэж нэрлэсэн болой.       Пи, Фи тооны судлалд оруулсан хувь нэмрээс: 1. Пи нь ертөнцөд буй бүхний оюуныг бүтээнэ. Фи нь ертөнцөд буй бүхний биеийг ...

Шинжлэх ухаан болон танин мэдэхүйд оруулсан хувь нэмрээс

Image
Хүн залуу насандаа сэтгэн боддог, ахмад насандаа бясалган ухаардаг аман хуулиар өвгөн миний насан туршдаа хуримтлуулсан ажил, амьдралын ная гаруй жилийн бодол, эргэцүүлэл, нэг сэдэвт зохиол болон шинжлэх ухааны нээлт, түрүү үеийн монголчуудын сургааль, номнолуудын учир шалтгааны тайлал, монголчуудын биеэн даасан үзэл бодол итгэл үнэмшлийн агуу их урын сангаас хүртсэн тухай бүтээлийн товчоог эрээ цээргүй, өөрийгөө төвийлгөн, энд л онгирохгүй бол онгирох орон цаг хугацаа хомсодсон тул эсээ хэлбэрээр бүх шинжлэх ухаанууд хэрэглээ рүү нэгдэж байгааг ул үндэс болгож бичив. Үүнд: I. Хорвоо, ертөнцийн юмс үзэгдэл заавал хос бөгөөд ялгаатай байж мөнхөд оршдог зүй тогтолыг “Ялгагдахуй буюу хос хууль” хэмээн нэрлэв. Энэ хуулинд байгаль нийгмийн бүх хуулиуд багтана. Судлаж байгаа буюу дэвшүүлж байгаа асуудлын эсрэг чанартай зүйл оршиж байгаа нь нотлогдсон цагт л шинжлэх ухаан жинхэнэ мөн чанартаа хүрнэ. Энэ онолын практик ач холбогдолын үй түмэн жишээний нэг нь хүн өөрийгөө танихын тулд шин...