Шинжлэх ухаан болон танин мэдэхүйд оруулсан хувь нэмрээс


Хүн залуу насандаа сэтгэн боддог, ахмад насандаа бясалган ухаардаг аман хуулиар өвгөн миний насан туршдаа хуримтлуулсан ажил, амьдралын ная гаруй жилийн бодол, эргэцүүлэл, нэг сэдэвт зохиол болон шинжлэх ухааны нээлт, түрүү үеийн монголчуудын сургааль, номнолуудын учир шалтгааны тайлал, монголчуудын биеэн даасан үзэл бодол итгэл үнэмшлийн агуу их урын сангаас хүртсэн тухай бүтээлийн товчоог эрээ цээргүй, өөрийгөө төвийлгөн, энд л онгирохгүй бол онгирох орон цаг хугацаа хомсодсон тул эсээ хэлбэрээр бүх шинжлэх ухаанууд хэрэглээ рүү нэгдэж байгааг ул үндэс болгож бичив. Үүнд:
I. Хорвоо, ертөнцийн юмс үзэгдэл заавал хос бөгөөд ялгаатай байж мөнхөд оршдог зүй тогтолыг “Ялгагдахуй буюу хос хууль” хэмээн нэрлэв. Энэ хуулинд байгаль нийгмийн бүх хуулиуд багтана. Судлаж байгаа буюу дэвшүүлж байгаа асуудлын эсрэг чанартай зүйл оршиж байгаа нь нотлогдсон цагт л шинжлэх ухаан жинхэнэ мөн чанартаа хүрнэ. Энэ онолын практик ач холбогдолын үй түмэн жишээний нэг нь хүн өөрийгөө танихын тулд шинжлэх ухааныг үүсгэсэн учраас л аливаа туршилт амжилттай болсон эсэх нь эсрэг шинжийг олсон цагт дууссанд тооцно. Жишээлбэл хүн өөрийнхөө үүсэл гарлыг танихгүй, ер нь аливаа бүхний анхдагч шалтгаанд хүрч чадахгүй байж л амьдрана гэсэн дүгнэлтэнд хүргэдэг учраас ертөнцийн бүх хуулиудыг багтаасан ерөнхий хууль хэмээн нэрлээд байгаа юм. Арга билигийг өргөтгөсөн, супер нэгдлийн онолтой инваринт онол хэмээн тодорхойлж байна.
Энэ онол дээр тулгуурлан “Цахилгаан хэлхээний онол, ялгагдахуй буюу хос хууль” нэртэй дээд сургуулийн сурах бичиг зохиож, онолоо батласан болно.
       Энэ хууль дээр тулгуурлаж доор дурдсан бүх бүтээлүүдийг  туйрвав:
Хүн судлал, гэр бүл, соёл иргэншил
Хүн өөрөө байгалийн бүтээл, байгалийн бүтээл төгс буюу амьтай, сүнстэй, өөрөө өөрийгөө хувилна. Гэтэл хүний бүтээл төгс бус  буюу амьгүй, сүнсгүй учраас хүний бүтээл өөрөө өөрийгөө хувилж чадахгүй.
1. Хүний ертөнц нь амьтаны ертөнцийн анти буюу “Хуйлран эргэлдсэн хорвоогийн гайхамшиг хүн, сөргүүлэн бүтээгдсэн хүний гайхамшиг сүнс” хэмээн сэтгэвээс хүний ертөнцийн анти буюу нөгөө тал нь амьтаны ертөнц, эсвэл амьтаны ертөнцийн нөгөө тал нь хүний ертөнц.
2. Хүн болон нэг ба олон эст амьтан бүрийн мөнх оршдогийн  зүй тогтол нь эр эмийн шүтэлцээний фазын зөрөө тэгш өнцөг үүсгэж байдагт оршино. Геометрийн хэлэндээр буулгавал эцэг эх хүүхэд гурвын шүтэлцээ тэгш өнцөгт гурвалжины хуулинд захирагдана. 
3. Эцэг 3-ын тоо, эх 4, хүүхэд 5-ын тоо гэх нь энэ гурван  тоонуудын кубуудын нийлбэр  дараагийн тооны кубтэй тэнцүү байдагт нууц нь оршино:. 33+43+53=63  буюу 27+64+125=216=63; Эндээс хүүхэд заавал эцэг эхээс илүү төрдөг ч гурвуул нэг саванд багтдаг учраас хүн төрлөхтөн мөнхөд оршдог, цус ойртоод хүн төрлөхтөн сөнөхгүй гэсэн дүгнэлт урган гарч байна. Эцгийн удам есөн үеийн дараа, эхийнх долоон үеийн дараа бүрэн солигдож, дахин шинэ удам төрдөг нь үнэнийг батлана.  
4. Эр эмийн фазаараа давхцаж, дээд гармоникийн резонанс үүсгэх үзэгдэлийг энгэр зөрүүлэх гэнэ. 6, 8-р гармоникийн резонансад эмэгтэй, 7, 9-р гармоникийн резонансад эрэгтэй хүүхэд олдох магадлалтай.
5. эр нь анхдагч, эм нь хоёрдогч, эсвэл фи тооны хуулиар эр нь 90 градусаар эвхэгдсэн шулуун шугам, эм түүнийг дагасан нумаар үүссэн хуйларсан эргүүлэг, эсвэл эр нь 60%, эм нь 40% байж эр нь эмээсээ 40%-г авч, эм нь эрээсээ 60%-г нөхөн авч амьдрана. Үүний тулд хүн заавал гэр бүлээр амьдрана. 
6. Нүүдэлчид байгалийг шүтэж биш хамгаалж, зохицож амьдардаг ид шидийг илэрүүлсэндээ” омогшин 21-р зууны дунд үеэс хүн төрлөхтөн НИ ба СИ хоёрын алтан дундаж дээр хөгжих тавилантай хэмээн дэлхийд зарлан тунхаглаж байдаг.  
7. Эр хүн холдоо мэргэн, эм хүн ойрдоо мэргэн байж гэр бүл энэ хоёрын геометр дундаж дээр оршдог. Эмийн сайхан гаднаа, эрийн сайхан дотроо орших учраас энэ хоёрын зохицлыг гэр бүл гэнэ.
8. Гэр бүл дурлалаар эхлэж, хайр дээр тогтдог. Дурлал нь өөртөө өмчилж авахыг нэрлэдэг, хайр нь өөрөөс гадагш бусдад туслахыг нэрлэнэ. Иймээс эр эмийн хагацал хамгийн хэцүү гэдэг үнэн бололтой.  
9. Гэр бүлийн математик загвар нь эцгэн голчтой, эхэн суурьтай, хүүхдэн хажуу гадаргуутай эргэж байгаа конус. Энэ дүгнэлт 2-д дурдсан амьтан бүрийн математик загвар тэгш өнцөгт гурвалжингаас үүдэлтэйн зэрэгцээгээр эргэхийн онолын үндэслэл нь ертөнцийн юмс үзэгдэл бүхэн эргүүлэгэн тогтолцоон дээр тулгуурлаж байдагт оршино.
10. Гэр бүлийн байгалийн загвар нь азрага адуу. 
Азраганд байгаль ээж хөхний оромгүй төдийгүй халуун хүйтэн төмсөгтэй заяаснаас ертөнцөд ганцхан эр амьтныг ол гэсэн оньсого гарчээ.
11. Азраганы засаа термоцахилгаан элемент буюу дулааныг цахилгаанд хувиргадаг цахилгаан үүсгэгч мөн.
12. Эцэг хүүхдийнхээ хүйсийг тогтоодог, гэр бүл болох санаачлагыг гаргадаг  тул аливаа ажлыг эхлэх нь ажлын 50%-ийг гүйцэтгэсэнтэй тэнцдэг тул анхдагчийн үүрэгтэй, хүн ахтай дээл захтай гэхээс хүн эгчтэй дээл захтай гэдэггүй, ах сургаж, дүү нь сонсдог гэхээс эгч сургаж, дүү нь сонсдог гэдэггүйтэй адил бизээ. 
Эндээс удирдах, удирдуулах ёс горим үүсч, эр хүн заавал өрхийн тэргүүлэгч байнаа гэсэн дүгнэлт урган, насан туршдаа соёолж байдаг.

13.    Гэр бүлийн сүлд
Эрдэм ерөөлт эцэг улсын эрдэнэ
Эвсүүлэгч мэргэн эхнэр гэрийн эрдэнэ
Элбэрэлт ахиад  охид, хөвгүүд үүрдийн эрдэнэ





14. а. Алтан харьцаа буюу фи тогтмолыг ашиглаж, Леонардо да Винчийн алдарт зургийг баяжуулан гурав дахь тойргийг нэмсэн нь хүн судлалд оруулсан хувь нэмэр мөн. Энэ тойргийн доод нум нь шагайг, харгалзах дээд нум нь зулайнаас дээш агаарт оршдог 13 дахь хүрдний агаар дах байршлыг заана.  Б.Судалгааны явцад монгол жанжин малгайны дундах оройны шовгор урт бөгөөд сампин зангидсан байдаг нь сампин нь 13 дахь хүрдэн дээр байрладаг байна. Хүрднүүд суувал суудаг, босвол босдог учраас морины хурдаар явахад 13 дахь хүрдээ гээхгүйн тулд малгайныхаа сампинд шингээдэг гэж таамаглаж байна. Монгол малгай сүүлийн гурван хүрдийг аливаа эрсдлээс хамгаалж байдаг бол дараагийн гурван (гуравдах мэлмий, хамрын үзүүр, эрүү) хүрд ямарч хамгаалалтгүй ил байдаг. 7 буюу төвөнхийн хүрд хагас хөрвийн, бусад 6 нь далд, ялангуяа сүүлийн хоёр хүрд мөнхийн харанхуйд хадгалагдаж үе үе тодорхой хугацаагаар ашиглаж, ид шидий нь үзэх тавилантай.
15. Хүний дотоод ертөнцийн нууцыг тайлдаг “амьдралын цэцэг”-ийн эквивалент “шидэт зургаан талт” буюу амьдралын гэр, улмаар амин хүрдний хоёр тал хэмээн батлав.
 Хүний дотоод ертөнцийн нууцыг нээх түлхүүрийн нэг нь “амьдралын цэцэг”, нөгөө нь “амьдралын гэр” хэмээн нэрлэж   хоёр талаас зэрэг онгойлгосон нь:
1. Гэрийн сүнс-38-ын тоо нь хүүхдийн эхийн гэдсэнд байх үеийн халууны хэмжээ, хүүхэд төрөхдөө нэг градусаар хөрч 370 болж улмаар өсөх тутамд багассаар 36,50 болно.
2. Хоёр дүрсийн зөв зургаан өнцөгт нь сүнсний геометр дүрс,
3. Хүүхэд эцгээс үүдэж, эхийн шимээр амьлаж, таван махбодоор бүрэлдэж хүн дүрсийг олноо.
4. Амьдралын гэр, цэцэг хоёр нь засааны геометр дүрс хэмээн төсөөлвөл гэр нь У хромосомыг, цэцэг нь Х хромосомыг тус тус төлөөлнө.
5. Нэг өндгөн эс 19-н бүл эм эсээс бүрдэнэ. Энэ үнэн бол нэг өндөгөн эс нэг биш хамгийн багадаа 19 эр эс хүлээн авч, үр тогтоно.
16.  Эх орон гэж юу вэ? :
Эхийн хэвлийд үр тогтоход байсан тэр газар оронг эх нутаг гэхээс төрсөн газар оронгоор нэрлэхгүй. Тэр нутгийг харьяалж байгаа улс орныг эх орон гэнэ. Эх орон ч үзлийг гаднаас, эх орноо гэсэн олдмол сэтгэхүй дээр тулгуурлаж олгоно. Төрлөх хэл чинь мөн тэр нутгийн хэл болно. Жишээлбэл та эхнэрээ жирэмсэн болонгуут Америкийн иргэн болгоно гээд тэнд очоод төрвөл хүүхдийн эх орон нь Монгол орон байна. Харин Америкт үр тогтсон бол Монголд төрсөн ч эх орон нь Америк орон болно.
17  Хүний сэтгэхүй-эхийн хэвлийд үр тогтох үеийн байгаль орчин, нийгмийн байдлын тусгал байдаг. Хүн адуу хоёрыг адилхан гэр бүлээр амьдрахаар заяасан тул гэдсэнд ирсэн унага гүйдэг нь үүнийг батлана.
 18. Хөлд мэдрэлийн төвүүд байдгийн учир: Гишгэхэд биеийн жингээрээ өөрийн илүүдэл энергээ газар руу шахаж, мөр гарган мөрөндөө өөрийн үнэрээ үлдээнэ. Өргөхөд газраас авч энергийн тасралтгүй солилцоо явагдана. Энэ үзэгдлийг ашиглаж хөл насосыг зохиосон бол газрын татах хүчний үйлчлэлээр гишгэж, түлхэх хүчний үйлчлэлээр хөлөө татдагыг судлаж физикчид ертөнцийн татах түлхэх хүчний хуулийг нээсэн.
19. Чингисийн даяаршил, орчин үеийн даяаршил юугаар ялгаатай вэ? Эцсийн зорилго адилхан газар нутгийн төлөө, хэлбэрийн төдий ялгаатай, харин онолын хувьд эрс ялгаатай. Даяаршлыг: а) Би-миниийх хэмээх мэдрэмжийн хувиа хичээсэн Би давамгайлсан, мориор хөлөглөсөн бодит-биеэрээ нэг хүний насан турш гүйцэтгэсэн бол өнөөдрийнх  бусдын төлөө, бусдад туслах ёстой Би давамгайлсан, цахилгаансоронзон мориор хийсвэр-сэтгэхүйгээр хийж байна. б) Монголын хувьд ялж байсан нь түүх болон үлдэж, өнөөдрийн даяаршилд ялагдаж, мөхлийн ирмэгт ирээд байгаа ч хонгилийн үзүүрт гэрэл сүймийж тодорч, бүдгэрч байна. 
20. Хүн өөрийгөө нээхийн тулд шинжлэх ухааныг бүтээсэн, түүн дотроос өөрийгөө математикийн ухаанаар нээх нь нэн гайхалтай. Иймд хүн амьдралаа өөрийгөө танихаас эхлэнэ. Үүний тулд эцэг эх хүүхэд гурав тэгш өнцөгт гурвалжны хуулинд захирагдах учир хүүхэд эхлээд эцэг эхээсээ өнгөрсөн үеийг суралцана, эцэг эхчүүд хүүхдээсээ ирээдүйгээ олж харна. Эндээс эцэг эх хүүхдийн бие, оюун ухаан, амьдралын хувь заяа бүхнийг төрүүлэх төдийгүй ирээдүйн амьдралыг зална.
21. Хүн эцэг эхийнхээ ачыг хэзээ ч хариулж чаддаггүй гэдэг, гэтэл эрэгтэй хүүхэд эхийн өвчнийг авч гардаг учраас эцгийн ачыг хариулахын тулд эцгээ мөнхрүүлэн гал голомтыг залгамжладаг. Эмэгтэй хүүхдийг эх өөрийгөө залгамжлуулахын тулд цоо эрүүл төрүүлж, эхийн үүргээ гүйцэтгэсний дараа насны төгсгөлд эцэг эхээ асарч ачы нь хариулдаг.
21. Хүн залуу насандаа сэтгэн боддог, ахмад насандаа бясалган ухаардаг. Хүн бүрийн амьдрал гурван сигмагийн дүрмэнд захирагдана. Өнөөдрийн хүн төрлөхтний өндөр хөгжлийн  ачаар хүний амьдралын зам нормаль тархалттай байсан бол логнормаль тархалттай болжээ. Үгээр хэлбэл нормаль тархалтын дундаж утгуудаас моод нь зүүн тийш шилжиж, залуугаараа эрдэм боловсрол, амьдралын арга ухаан эзэмшиж, сайн сайхан  амьдрах хугацаа уртассан байна. Аяндаа цэгцрэх онолоор хүн төрлөхтөн нийтдээ оюунжаж байгаагийн батлагаа биз.
22. Монголчууд хий махбодтой. Мөнх  тэнгэр монголчуудыг ивээдгийн учиг монголчуудын хий махбодтойд оршино. Хятад хүн шороон махбодтой, өрнөдийнхөн усан мхабодтой, хар арьстангууд гал махбодтой, бүгд огторгуйд суудалтай.
23. Хүн болж хоёр хөл дээрээ тогтсон хэмээн тоолж эхлэснээс хойших зуугаад мянган жилийн турш өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн амьдралын дадал заншилын ялгааны нэг нь орос хүн толгойгоо, хятад хүн хөлөө, монгол хүн гэдсээ дулаалдаг. Орос хүн усанд шумбаж, загас барьж, шар айрагаар ундаалж  бие сэтгэлээ ариусгадаг, монголчууд морь унаж, уралдаж, гүүний айрагаар ундаалж, ан агнаж бие сэтгэлээ ариусгадаг, хятад хүн газартай харьцаж, газрыг шинжиж таньж, ногоо тарьж бие сэтгэлээ ариусгадаг. Эндээс хос хуулиар оролт-гаралт гэсэн хоёр туйлтай  байх учраас орос хүн толгойноосоо, монгол нь гэдэснээсээ, хятад хүн хөлөөсөө эхлэж, хар арьстан бүх биеэрээ дулаан алддаг учраас тэдгээр эрхтэнээ бусдаас илүү дулаалдаг байна. Энэ ялгагдах шинжийг дөрвөн махбодын онолоор авч үзвэл хий нь хөндлөн түгэх, эсвэл хаврын салхи хавирга нэвт үлээх учир Монголчууд хийн махбодтой, ус газрын намыг дагаж урсах учир Оросууд усан махбодтой, өвс ногоо эгц дээшээ ургадаг, амьтан бүхэн босоо тул Хятадууд шороон махбодтой, бүх биеийн гадна тал нь тас хар учир Негрүүд гал махбодтой гэсэн таамаглал дэвшүүлж байна. Монголчууд битүү давхар энгэртэй дээл, 6 м бүс бүсэлдэг нь морь унахын тулд зохиогоогүй амьдралын шаардлагаар тухайлбал биеийн дунд хэсгийг дааруулахаас цээрлэдэг нь яах аргагүй хий махбодтойг нотлох бөгөөд өрнөдийнхэн задгай энгэртэй костюм өмсдөг нь усан махбодтой гэх мэтчилэн  үндэстэнүүдэд аль нэг махбод нь давамгайлахаас бусад махбодыг үгүйсгэсэн хэрэг огт биш, харин үндэстнийхээ махбодтой ижил махбодтой хүмүүс тухайн үндэстнийхээ бусад махбодтой хүмүүсээс илүү ухаалаг, хүчирхэг, илүү хувь тавилантай байх магадлал маш өндөр байгааг бидний судалгаа, ажиглалт нотлож байна.   
Эндээс дүгнэвэл: а. Үндэстэнүүд өөр хоорондоо махбодоороо ялгаатай байдаг. б. Үндэстнүүд махбоддоо тохирсон хоол иддэг учраас монгол, хятад, орос үндэсний хоолууд үүссэн. в. Махбоддоо тохирсон хувцас хунар хэрэглэдэг. Хоолоо олж идэх, хувцаслах зан үйлд тохирсон үндэсний хэл, амьдралын хэв загвар үүссэн, эдгээр шинжүүд бие биеэсээ эрс ялгаатай байгаа  нь эдгээр үндэстнүүд ертөнцөд анх нэгэн зэрэг үүсчээ гэсэн дүгэнэлтэнд хүргэж байна. г.  Монгол хүн, морь, нохой, бар дөрөв хий махбодтой.
24. XXI-р зууны хүн төрлөхтөнийг  суурин соёл иргэншлээ задлаж, нүүдлийн соёл иргэншил рүү эргэж, байгалиа удирдах нэрийдлээр устгах биш, зохицож амьдрах зам руу эргэх нөхцлийг бүрдүүлж, энэ хоёр иргэншлийн алтан дундаж дээр тулгуурласан гуравдах соёл иргэншлийг нээж байгаагаар Монголчууд дэлхийн түүхэнд хоёрдох удаагаа нэр алдраа мандуулах болно.
21-р зуун бол бясалгалын зуун, эсвэл сэтхүйгээрээ хооллох зуун, эсвэл даяаршин амьдрах зуун, эсвэл монголчуудын дэлхийн давцан дээр дахин төрөх зуун, эсвэл буруу замаар будаа тээвэл хүн төрлөхтөн мөхөл рүүгээ урьдах урьдахаасаа хэдэн арав дахин хурдлах зуун, эсвэл хорвоо ертөнц өөрийгөө устгуулсан хариугаа хүн төрлөхтнөөс авч эхлэх зуун, эсвэл хүн төрлөхтөн дэлхийгээ голоод өөр гараг дээр зочлох зуун, эсвэл хүн төрлөхтөн махан биеэн орхиод ганцхан сүнсэн биеээрээ ... зуун болно хэмээн миний зурхайн толинд дуссанаа өгүүлэе. 
25. Хийн гурвалын морь, нохой, барсын хүчэрхэг багц дээр хий махбодтой, агуу хүмүүсийг нэмэхээр эр зориг, оюун ухаан, бие бялдар төгс бүхэл бүтэн биеэн даасан цогц үүсдэгийг мэдэрч их эзэн Чингис мөнх тэнгэрийн хүч гэж нэрлэжээ.
26. Шудрага хүн гэдэг юм бүхний дундажийг олж чаддаг хүн гэсэн үг. Дундажаас гурван алхам хэтэрвэл хэт шудрага болоод тэнэгийн нэг хэлбэр болно, гурван алхам дутвал мулгуу үйл хэрэг болно. Эндээс мэргэн ухаанд хамгийн ойрхон зай бол аливаа юмны алтан дундаж юм.
27. Эр эмийн хоорондох фазын зөрөө 90 градус буюу пи тооны хуулиар 1,57 нэгжээр эр нь эмээсээ түрүүлнэ. Дундаасаа үр төлөө хувилдаг учраас энэ хоёрын алтан дундаж дээр амьдрал тогтож байвал амьдын жаргал тэр бололтой.
28. Цагаан зурхай, 60-тын тооллын системийг Монголчууд зохиосон.
29. Анх хүн үүсэхдээ хөх толботон ба толин халзан духтан хоёр төрөл хүн зэрэг үүссэн. Хөх толботны толбо нь төрөхөд нь илэрээд дороо арилдаг бол толин халзан дух нь насны төгсгөл рүү хүчтэй илэрнэ. Анхны энэ хоёр өвгийн төлөөлөл нь Монгол, Хятад хоёр үндэстэн гэлтэй. Хөх толботон 9-ын тоо буюу эр төрөлтэй, халзан духтангууд 8-ын тоо буюу эм төрөлтэй. Эм хүйстэн эрээсээ заавал урт насалдагаас монгол нэг эмэгтэй хоёр эрийг элээнэ, хятад нэг эрэгтэй хоёр эмийг элээнэ гэсэн сургаал үг үүссэн төдийгүй өнөөгийн амьдралаас ч тод харагдаж байдаг.  
30. Хүн төрлөхтөн дээл, костюм буюу бүстэй бүсгүй гэсэн хоёрхон төрлийн хувцастай.
31. Хүн төрлөхтөн Цагаан-улаан, Ногоон-улаан гэсэн хоёрхон төрөл хоолтой.
32. Хүн төрлөхтөн эсгий туургатан, шавар туургатан хоёр буюу суурин нүүдлийн хоёр соёл иргэншил дээр тогтож байгаа учраас өсвөр үеэ сурган, хүмүүжүүлэх систем нь соёл иргэншилдээ тохирсон хоёр төрөл байх ёстой. Манай улс ганцхан суурин боловсролын системийг эрхэмлэж, уламжлалт нүүдлийн боловсролын системээ үгүйсгээд байгаа нь малчид, түүнийг залгамжлагчдыг хүчээр суурин иргэншил рүү шахаж байна. Энэ нь амьдралд үл нийцэж байгааг олж харахгүй, 6 настай малчны хүүхдийг сумын төвд сургуульд суулгана гэдэг бүх залуу эхчүүдийг төв сахиулж, залуу малчдыг мал маллах нөхцлийг боогдуулж байгаа учраас нүүдэлч малчдыг суурин иргэншил рүү хүчээр түрж байна.
Үүнийг төрийн харанхуй дээрээс, түмний харанхуй дороос гэдэг болж байна хэмээн үргэлж харамсаж, төрийг яаж сэрээх аргаа олохгүй, бодоод бодоод бодын шийр дөрөв болчихоод мухардалд орсноо түмэн олны сонорт хүргэж аврал гуйх юун билээ.
 33. Даяаршлын бүх сайн сайхан бүхнийг хүрт, уусчихна гэж бүү ай, зохиомол хүнсний аюул, ДОХ мэтийн хүн төрлөхтөний өмнө тулгарч байгаа аливаа аюулаас бүү ай. Энэ бүхнээс таван эрдэнэ мал сүрэг, дэлгэсэн тэрлэг шиг газар нутаг, хоёр ханцуй-хангай, хэнтий нуруу, түүн доорх баялаг, мөнх хөх тэнгэр чинь түүний эзэн малчин заяа чинь аварч дангаараа дэлхийн дээвэр дээр сортоотой Монголчууд дангааршин үлдэнэ хэмээн өсвөр үеэ, ирээдүйгээ төсөөлж байнаа.
34. 1. Сайн хээлтэгчийг сайн хээлтүүлэгчээр хээлтүүлбэл сайн төл гарч, сайн чанар нь буурахгүй. 2. Сайн хээлтэгчийг түүнээс дутуу чанарын хээлтүүлэгчээр хээлтүүлбэл гарах төлийн  чанар буурах тал руугаа хэлбийнэ. 3. Муухан хээлтэгчийг сайн хээлтүүлэгчээр хээлтүүлбэл гарах төлийн чанар нь заавал дээшлэнэ. 4. Муухан  хээлтэгчийг  муухан хээлтүүлэгчээр хээлтүүлбэл гарах төлийн чанар улам  буурна гэсэн дөрвөн боломж байдаг.
Зэрлэг ан амьтад байгалийн хуулиараа өөрийгөө мөнхлөж үр төлөө үлдээхийн тулд 4-р шинжийг үүсгэхгүйн төлөө ороо орох хугацаатай, тэр үедээ цугларч хүчээ үзэлцэн аль хүчтэй, амьдрах ур чадвартай нь дийлж хээлтүүлэгэнд орох эрхээ олж авдаг. Гэтэл өнөөгийн хүн төрлөхтөн байгалийн бүтээгдэхүүн боловч амьтадаас илүү өндөр ухамсараа буруу ашиглаж, 4-р шинжийг хөөргөн байгалийн шалгарлаас татгалзаж, хүн бол хүн, мал биш хэмээн цэцэрхэж, малаар бол баахан “ортоомуудыг” төрүүлж, хүний тоо дэлхийдээ багтахаа больж, өөрсдийгөө газрын хөрснөөс арчиж байгаагаа үл анзааран хөгжиж байнаа, хөгжинө гээд ганцхан гэдсэнд орох хоолны төлөө тэмцээд бусад дөрвөн хоолоо(цэвэр агаар, цэвэр ус, цэвэр орчин(үнэр), цэвэр газар шороо) устгаад байгаагаа мэдэхгүй байна. Яаж сэрээх вэ?.
35. Байгалийн бүх юмс үзэгдэл бүгд хэмжээ хязгаартай байдаг, хэмжээнээсээ хэтэрвэл байгаль өөрөө цөөлөөд тодорхой тоо хэмжээнд нь барьдаг, зэрлэг амьтад тухайлбал чоно хичнээн эрэлхэг, гөлөг нь ямарч согоггүй төрдөг ч хязгааргүй өсдөггүй, зарим жил төл олонтой байдаг, зарим жил төл цөөнтэй байдаг. Ганцхан хүн төрлөхтөн хэдийвээр үхэх төрөх нь байгалийн бүтээл хэвээр байгаа ч гэсэн хоолоо олж идэх арга, өсч үржих нь байгалийн хуулинд захирагдахаа больсоноос байх ёстой тоо хэмжээнээс хэтэрч хүн төрлөхтөн байгаль дэлхийгээ, түүний амьтай бүхнийг улмаар өөрөө өөрийгөө сөнөөж байна.
 36. Говьчуудыг Манжийн дарлалаас аварсан гавъяат үйлстэн бол “Говийн догшин ноён хутагт Данзанравжаа” мөн. Шарын ба Улааны хоёр шашинг хослон хөгжүүлж, дэлхийн энергийн төвийг нээж, бүгдийн эх-ээж, бүтээхийн эх-эв эе гэдгийг ухааруулсан гавъяаг Говьчууд мартахын аргагүй. . . . яагаад гэдгийг Дэмчигийн хийдэд мөргөл үйлдэж байсан ёс заяг, буруу эргүүлдэг хүрдний учир тайлна. Говьд дэлхийн цэвэр энергийн төв байгааг дэлхий даяар мэдчихсэн учраас их удахгүй энергийн төвөө бохирдлоос хамгаалах зовлон айсуй бололтой. Энэ бол даяаршлын сөрөг үр дагавар мөн.
37. Буриадын Итгэлт хамбын шарлын мөнхөрсөн нь 1. Үрийн шингэнээ гадагшаа биш дотогшоо бүх биендээ шингээсэн. 2. Сүнсээ махан биендээ уяж чадсанд ид шид оршино тэхдээ амь оруулж болохгүй гэдгийг өөрөөрөө батласан хэмээн таамаглая.    
38. Нялх хүүхэд 300, том хүн болохоороо 206 ястай болчихдог юм. Эхээс гарахдаа байсан 100 яс нь хайчив” хэмээн эрдэмтэдийн асуултанд: хүүхэд 360 ястай, Фи тооны онолоор 1,618-иар буурах ёстойгоос том хүн болоход 222 ястай болж цөөрнө. Эндээс  өсөж томрох хууль фи тоонд захирагдана гэдгийг батлаж байна.
39. Макро ертөнцийн анти буюу сөрөг ертөнц нь хүний ертөнц
40. Хүний 49-н биеийн махан бие нь 19 буюу 38,8%, Сүнсэн бие нь 30 гэсэн тогтмол тоо буюу бүтэн биеийн  61,2% байна.
41. Эхийн хэвлийд үр тогтох үед сүнс зэрэг олдоно.
42. Махан болон хийн бие зэрэг үүсдэгч, амьгүй нь байгаль үнэндээ хоёртын хос боловч ертөнцийн бүтэн төрх биш, гүйцээлт нь гурвалсан бүтэц учраас тэр гүйцээлт “амь” юм. Махан бие 19-н нэгжээр хэмжигдэх ёстой тул амь бас 19 байнаа. Өөрөөр хэлбэл хүнд 19-н бие даасан амьтай эрхтэн байна гэсэн үг. Тоолоорой уншигчдаа: уушиг, зүрх, тархи, элэг, бөөр, гэдэс, ходоод, арьс, хумс, үс, хөх, ичимдэг, нүд, чих, ам, хамар, нугас, булчин,шүд,...
43. Есөн хөлт цагаан тугийн хөлийг хүлэгээр солив.
44. Дэлхийн дагуул сар бол хүний дагуул нохой байдаг нь хүний өртөнц  дэлхийтэй адилхан биеэн даасан ертөнц болохыг илэрхийлэх бөгөөд ийнхүү хүн нохой хоёр хүйн холбоотой тул Монголчууд нохойг ам бүлдээ оруулдгийн учир энэ бөлгөө. Нохой эзэндээ хэрхэн үнэнч гэдгийг бүх хүн гадарлах учир элдэв тайлбар бичсэнгүй. Харин нохой эзнийхээ хамаатан саданг огт үзээгүй байсан атлаа танидаг, хоолны мууг өглөө гэж гомддоггүй зэрэг нь бүр гайхмаар. Өрхийн  дагуул нохой учраас өрхийн тоогоор нохой хэрэгтэй тул нохой жилд ганц буюу өвөл, тэсгэм хүйтэнд ороо нь орж хавар зулзагалдаг бол зун дахин ороо нь орж, жилд хоёр зулзагалдаг болсон нь дэлхий дээр байх хүний тоо, байх тооноосоо хоёр дахин өссөн гэдгийг батлаж байнаа. Өөрөөр хэлбэл хүн өөрөө анти ертөнц учраас дэлхий дээр байх хүний тоо хязгаартай байх ёстой, гэтэл өнөөдөр хэмжээнээсээ хоёр дахин хэтэрсэн гэдгийг байгаль өөрөө хэлээд байна шүү хүмүүсээ, ухаант хүн төрлөхтөөн, эрдэмтэн мэргэдээ ... бид өөрсдөө байгаль экологио сүйтгээд байгааг бидний ертөнцөөс харж хандаж явхаар заяасан нохой маана хувь тавилангаа өөрчлөх болтол мунхарсан байна шүү. 

Малчны “нууц товчоо” хэмээн үнэлэгдсэн бүтээлийн товчооноос

44. Адуу хүн хоёр байгалийн бүтээл, морь МОНГОЛ хүний бүтээл. Монголчууд морийг бүтээснээрээ: 1. Дэлхийн талыг эзлэсэн. 2. Морийг дуурайж төмөр морь бүтээж эхлэснээс өнөөдрийн автомашин, ер нь хөдлөдөг машин механизмийг бүтээсэн гэсэн ч уулан дээгүүр тухайлбал Цэцээ гүн дээр гарах машин хийж чадаагүй л байна. 3. өртөөнөөс эхлээд орчин үеийн холбоо харилцааны систем хөгжсөн. 4. Цагаан зурхайг монголчууд зохиохдоо 12 жилд монгол хүн буюу өөрийгөө “морь” гэж нэрлэж оруулсан төдийгүй эр жилийг мориноос эхлэж тоолохыг тогтоосон. 5. Таван махбодын онолоор морь жил хий махбодтой учраас монгол хүн хий махбодтой зэрэг дүгнэлтэнд хүчээр хүрэв.
45. Монгол улсын сүлдний төвд заавал “Морь унасан монгол эр хүн” байх ёстой, зөвхөн чимэг нь ирэхүйн орчлыг дагаад өөрчлөгдөх нь мэдээж биз ээ.  Морь нь армаг хурдан хүлэг(уяа морь унасан хүүхэд) эсвэл ерийн агт морь(Сүхбаатарын хөшөө шиг) эсвэл огторгуйн хөлөг(хийсвэр)-ийн алинч байж болно хэмээх бодлоосоо татгалзаж мориийг “ХОНЬ”-иор солих санал дэвшүүлж байна. Учир нь: Хүн тухайн нийгмийн бүтээгдэхүүн байдаг жам ёсоор мориор дэлхийн талыг эзлэх байтугай дааганы уралдах газарч мориор явахгүй, амьгүй унаа унах болсон тул мориор наадах, идхээс бусад үүрэг эрс багасчээ. Харин монгол хонь амьдралд түрэн орж ирлээ. Монгол улсын сүлдний төвд “Морь унасан монгол эр хүн” байдаг уламжлалыг, “Хонь хариулсан хүүхдээр”  сольж чадвал Монгол улс дэлхийд дахин тодорч Л. Түдэв шиг цэвэр Монгол сэтгэлгээтэй, төгс гэгээрсэн, мянган үедээ мөнхөрсөн баатарууд олноор төрөх болно.
46. Монголчуудын эцэг малыг засаж, эр малыг үүсгэсэн нь нүүдлийн соёл иргэншилд гарсан хувьсгал мөн. 
47. Монголчуудын таван хушуу малын иж бүрдлийг бий болгосон нь ертөнцөд мөнхрөн орших амьтай техник, технологи, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн шавхагдашгүй эх үүсгэвэр мөн.
Монголын таван эрдэнэ мал сүрэг:
1.Даяаршилд дангааршин үлдэх мэдлэгт тулгуурласан эдийн засгийн суурь үндэс;
2. Цагаан-улаан идээний үйлдвэр;
3.Нанотехнологиор бүтээгдсэн, иж бүрэн автоматчилагдсан эмийн үйлдвэр;
4. Одхуй ба ирэхүйн орчилд үргэлж нээлттэй байдаг эмийн сан;
5. Эрчимхүчний шавхагдашгүй үүсгүүр.
48. Малчин өрх айл бүхэн биеэн даасан, тусгаар тогтносон бичил улс. Малчин гэдэг үг нь инженер гэсэн үгтэй дүйцэнэ. Малчин хэмээх нэр мал маллахуйн ухааны мэргэлжилтэн гэсэн мэргэжлийн цол хэмээн цэцлэе.


49. Монголчууд таван хушуу малаа зүүн гартайгаа ихэрлүүлж бүтээсэн. Гарын зураг үз. Үүний баталгаа болгож таван хуруу мал гэхийн оронд хурууг хушуу гэж нэрлэсэн хэмээн тааварлаж хошуу биш хуруу гэсэн үгнээс үүссэн хэмээн хушуу гэж бичсэн болно.
    50. Монголчууд бод малаа ухаанаараа, бог малаа дагаж малладаг.
51. Монголчууд дуранг зохиосон. Та гараа хагас атгаж, дурандахад алсад юмны дүрс, өнгийг ядахдаа бараан бүгээнийг ялгана. Тодруулахын тулд чигчий хуруугаараа тохируулна. Эндээс эрхий хуруу(адуу) дурангийн ам, бусад(хонь, үхэр, тэмээ, ямаа) нь их биеийг, чигчий хуруу(ямаа) фокусын үүргийг гүйцэтгэнэ.
52. Монгол бөхийн барилдаан үүссэн түүхээс: бөхийн барилдаан таван хушуу мал сүрэгтэй болсноос хойш үүссэн гэлтэй. Учир нь 1. Эцэг малын орооны үеийн азрага, буурын ноцолдоон, бух, хуц, ухнын мөргөлдөөн нь өөдсдийн үр төлөө үлдээхийн тулд эр зориг, хүч тамираа шалгаж, дийлсэн нь хээлтүүлэгэнд орох эрхээ эдлэнэ. Дийлэгдсэн нь өс хонзонгүй, дутуугаа хүлээн зөвшөөрнө. Байгалийн энэ сайн үйлийн төлөө зохицолдоог дуурайж азарга шиг ноцолдож эхлэсэн нь хөгжсөөр ноцох барилдах, азарга биш бөх гэж амьтанаас ялгаж нэрлэн, хүч тамир, авхаалж самбаа, эр зоригоо шалгаж сэтгэхүйгээ амрааж, алжаалаа тайлдаг нүүдэлчдийн сонгомол наадгай болжээ.
53. Таван хушуу малын бүтцийг хувиар илэрхийлбэл:
1. Нийт малын дотор мал бүрийн эзлэх хувь: Адуу 20-10%, хонь 40-60%, ямаа 8-12%, үхэр тэмээ үлдсэн 32-18%-г бүс нутгаас хамааруулан говьд тэмээг, бусад бүсэд үхэр нь  олон байхаар тооцно.
2. Малын зүсээр: Адуу хээр, хүрэн зээрд зүс голлосон, нийт адууны 5% цагаан, алаг зүс хамгийн цөөн байхаар, хонь зөвхөн цагаан (хялман цагаанаас бусад), хөх толгойт буюу хөх алаг хониор хуц тавих, сэтэрвэл хонины дээд төрөл, ямаа хангайд хар, говьд хөх зүс голлосон, эвэргүй мухар, үхэр нь улаан, хар голдуу зүстэй, тэмээ нь хүрэн, хар хүрэн, шар зүстэй байх нь шинжлэх ухааны үндэстэй хэмээн тогтоов. 
 54. Уртын дуу үүссэн таамаглал:
Уртын дууг уул ус, газар нутагтайгаа, таван хушуу малтайгаа харьцаж дуулж байгаагаас биш, хүн баясгаж, аадан хөөж буй хэрэг бишээ. Өөрийн алжаалыг тайлж, өөрийгөө баясгаж, орчноо сэргээж дуулдаг. Эзгүй хээр, говь талтайгаа, хадан уултайгаа, ёстой л чулууг уйлтал, унасан морьтойгоо, эсвэл унасан тэмээтэйгээ, хариулж яваа хоньтойгоо нэгэн тайз болж дуулдаг нь уртын дуу ихэргүй гэдэг худлаа, ихэр нь өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд, говийн зэрэглээ, хязгаар нь үл үзэгдэх ээрэм талууд, хойт зүгийн чимэг болсон ой хөвч уул нурууд,  түргэн урсгалт гол горхиуд, нар сар одот ертөнц юмаа хэмээн цэцэрхэе. Орчин буюу энэ хязгааргүй уудам тайз заслал нь байхгүй учраас Уртын дууны судлаач гэж байхаас зохиолч төрөхгүй байнаа, жил бүхэн яруу найргийн уралдаан болоод л хөгшин ч бай, залууч бай хайр дурлал, ээж, элгэн нутаг усны тухай хэдхэн сэдвээр бичих юм. Гүн ухаанаар сэтгэвэл эм талын сэдвээр бичдэг атал эр талын буюу эцгийн, эр бор харцагын тухай, ээрэм талыг, элсэн манхан далайг цочироосон, мянгаар суурилсан хонин сүргийг баясгасан, болзоотын бор толгой дээр суугаад хоногийн газраас сүйт бүсгүйгээн зүүд нойрноосоо суга үсрэн босч, хань минь ирж явна гэж цайгаа чанатал зүрхэнд орсон уртын дууны үг, ая тун ховор юмаа гэж эргүүтэх юу ч билээ дээ. Уртын дуугаа хичнээн дархлаажуулсан ч бэлчээрийн малаа суурин малаар соливол уртын дуу адилхан богино дуугаар солигдоно. . . .
Дууг уртын ба богинын дуу гэж ялгадгаас ялгагдахуйн онолоор уртын дуу эр, богинын дуу эм төрөл, эндээс нүүдлийн иргэншил эр, суурин иргэншил эм төрөл гэсэн мөрдлөг гарна. Гүн ухаанаар сэтгэвэл суурин иргэншил эм төрөл учраас бие нь эзэнгүйдэж, ДОХ-д баригдсан дэлхий болж, эр хүн улаан номонд орох гээд хүн төрлөхтөнийг айлгаж байна уу даа, гарах замыг өнөөгийн монголын туршлага бэлхнээ харуулж байдаг. 
55 Эндээс монгол хэл бол нүүдэлчдийн сонгомол хэл учраас бэлчээрийн малаа суурыпилд шилжүүлбэл монгол хэл мөхнө. Хэлнийхэн, зохиолчид хэл устлаа, хэлээ сайн сур, устах ёсгүй, монгол хүн л байсан цагт монгол хэл байх ёстой гэж хоосон онолдохоос хэлнийхээ амьдрах орчныг бүрдүүлж байж л хэлтэйгээ мөнхрөхөөс, орчин нь уствал хэл мөхнө гэдгийг өвөр монгол, буриад монголын монгол хэл аль хэдийн архивт орсныг санагтун. Эндээс ганцхан хариу гарч байна. Тэр нь БМАА байвал малчин байна, малчин байсан цагт монгол хэл амьдрана.   
56. Нүүдэлчдийн багш нь таван хушуу мал байдаг бол суурингийнханд багш нь хүн өөрөө байдаг.  Тийм учраас нүүдэлчид малаа шүтэж, хайрлаж, сэтэрлэж, аргадаж, эрхлүүлж, тоолохгүй зүсээр бүртгэж, хараахгүй, зодохгүй, өлсгөхгүй, цангаахгүй, дааруулахгүй, тураахгүй, өвдвөл эмчилж, малтай бол ажилтай, хоолтой хэмээн хүүхэдтэйгээ адилхан энхрийлж, малаа өөрөөсөө илүүтэй үздгийн учир оршино.  Товчоор хэлбэл малаасаа амьдрах арга ухааныхаа 95%-ийг олж авдаг юмаа. Мал нь ч эзнийхээ зан ааш, авир төрхийг бүрэн хуулж авдаг, аливаа буруу үйлд гомдоно, зөв үйлдэлд баярлана, тэр бүхнээ эзэндээ илэрхийлж чадна. Жишээ нь үнээ гэхэд дургүй нь хүрвэл ивлэхгүй буюу удаан ёс төдий ивлэх, морь бол хазаж хайрах, гашигнах, эсвэл мордмогц сайхан гүйн хар алхаж, хазаар даран гунгалзан, амаа булаалдан хэдэн хомоол унагаж биеэ хөнгөрүүлнэ.
57. Бэлчээрийн малгүй тэх тусмаа хоньгүй бол: а. Говь, тал хээрт хүн амьдрах нөхцөл устана. б. Монгол улс даяаршилд дангааршин үлдэхгүй. в. Үндэсний монгол хэл устах хугацаа эрс богиносоно. г. Монгол хүний удам угсаа эрлийжиж, хөх толбо бүдгэрнэ.
58. Мал гэсэн үг нь хөрөнгө гэсэн үг. ТХМ 1. Орчин үеийн хэллэгээр таван хушуу мал нь өндөр хүүтэй хадгаламжийн банк. 2. ТХМ-тай бол ажилтай-хоолтой. 3. Малчин өрх чинь үйлдвэрлэгч-хэрэглэгч. 4. Бэлчээрийн мал өөрөө байгалийн зохицлоосоо салаагүй, хаягдалгүй монгол технологиор бүтээгдсэн монголчуудын оюуны болон биеийн хөдөлмөрийн бүтээл. Ийм байгал экологит халгүй үйлдвэрлэл дэлхийн ямар ч улс оронд байхгүй. 5. Малчин өрх айл нь дэлхийд ганцаараа бичил улс болтлоо төгс боловсрогдсон суурингийн таван төрлийн фермийн аж ахуйг дотроо агуулсан, хамгийн бага зардлаар, хамгийн их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ирэхүй одхуйн орчилд өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж байдаг, үйлдвэрийн түүхий эд- ус, бэлчээрээр үнэгүй хангагдаж байдаг, бодыг ухаанаар, богыг дагаж маллах технологийн горимоор ажилдаг, бүтээгдэхүүний гарц, чанар  нь эзэнтэйгээ хүйн холбоотой, тухайлбал халуун хушуутай мал нь эзнийхээ буяныг хадгалхаар заяасан өвөрмөц шинжтэй мал хүртэл төрдөг. Энэ буяны малаа худалдах юм уу, зүй бусаар үрэгдүүлбэл хоосорно.
59. Монгол улс нүүдэлч малчидтайгаа байвал “бар” улс болохоос суурин малчидтай болбол “баар” улс болно хэмээн шинжлэх ухааны үндэслэлтэй батлаж байна.
60. Малчин-мал-нохой гурав хийбодын холбоотой.
61. Сүүжний нүхний эквивалент нь  тэг тоо
1. Шинэхэн гэр бүл болсон хосуудын нэг нь сүүжний хонхорын махыг ганцаараа идвэл нөгөө нь түүнийг мартана.
2. Сүүжний ясны нүхэнд хуруу хийхийг цээрлэнэ.
3. “Сүүж нүхтэй, бурхан нүдтэй гэдэг нь нүхний ид шидтэйг илтгэнэ.
4. Сүүжний яс замд дайралдвал хоёр талаар нь биш нэг талаар нь өнгөрөх, эсвэл мориор хэмх гишгүүлнэ.
5. Хоёр хүн явж байгаад хоёр талаар нь гарвал сүнс дагана гэдэг.
6. Сүүжний нүхэнд үхээр, хий юм шүглэнэ хэмээн гэрт хонуулбал заавал сэтлэнэ. Хоёр хармайндаа гараа шургуулаад таахалзахыг харсан нэгэн нь чөтгөр бишдээ сүүжнийхээ нүхрүү яаж гараа дүрдэг байнаа гэх яриа хөгшин залуу хэн гуайн ч амнаас гардаг л үг энэ юу хэлээд байнаа?
 7. Аянчид хоноглосон газраа бүтэн сүүж орхидоггүй, сүнс хорогдоно гэдэг, зорьсон ажилд саад болдог хэмээн олон сонин, гачирхалтай тохиолдол, дурсамж ярьдаг. Эд бүгдийг үгүйсгэх, шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн хоосон цэцэрхэхчид захаас аван, алхам бүрт тааралдавч үл тоон, дараах таамаглал дэвшүүлье :
  Иймд сүүжний нүх бол бөгсний гадаад орчинтой харилцах салхивч, харах нүд, амин орон, эндээс амьдралын цэцэг фи тооны хуулиар  ургаж хүн-амьтан өсч торнидог, математикийн хэлээр ухаарвал тэг тоо юм.
     
62. Өнөөдөр монголын мал бүхэлдээ цайрах биш улайраад байгаа нь  мал гүй болохын муу ёр төдийгүй төрийн хямрал ихсэхээс багасахгүйн баталгаа болж байнаа. Тэгвэл хонины хот цайрсан цагт монголын төр хямралгүй, түвшин болно гэсэн онол дэвшүүлж байна, сөрөх чадвартай аавын хүүхдүүдийг уриалан дуудаж байна. 
63. Монголын эдийн засаг өнөөдөр дамын наймаан дээр л дэнжигнэж байна. “Ямааны чинээний гарз гаргахгүй бол тэмээн чинээний олз олохгүй” сургаал нь орчин үеийн менежментийн бодлогын тулгуур онол, таван хушуу мал дотроос хамгийн ашиг багатай нь ямаа учраас өчүүхэн бага ч гэсэн зардал гаргахгүйгээр их олз олохгүй гэхийн багыг нэрлэсэн бол их гэдэг үгийн оронд тэмээн чиний гэж, яагаад адуун чиний эсвэл үхрийн чиний гэсэнгүй вэ гэдэгт л монгол гүн ухаан нь оршиж байгаа юм.
64. “30-иад оны соёлын хувьсгал”-ын мөн чанар нь нүүдлийн хоцрогдсон, бүдүүлэг Монгол нэр зүүж, түүнийг арилгах соёлын хувьсгал бишээ, нүүдлийн соёл иргэншлийг манлайлж явсан түүхийн хугацаанд “долоо дордож, найм сэхдэг” үед нь суурин иргэншлийн зам руу хүчээр түлхэн оруулж эхлэсэн үеийн соёлын хувьсгал гэвэл бодит байдалд илүү тохирно. Энэ хувьсгалыг хэрэгжүүлэхийн тулд орчныг бүрдүүлэх ёстой, үүний тулд бүх сүм хийд, том жижиг лам нарыг хомроглон устгахаас өөр зам байгаагүй учраас хэрэгжүүлсэн нь хувьсгалт намын буруу биш бололтой.
65. Нүүдэлчдийн бүтээсэн бүтээлүүд эцсийн, төгс буюу орчин үеийн мөрөөдөөд байгаа нано технологоор бүтээсэн байдагт л нууц нь оршиж байдаг юм.
66. Хүйтэн хушуут малын анти нь халуун хушуут мал учраас таван хушуу мал сүрэг нь хүний бүтээсэн зохиомол амьд микро ертөнц юм байнаа. Энэ нь үнэн бол таван хушуу мал сүргийг нүүдэлчдийн 2-дох хиймэл “дагуул” гэж үзхээс өөр зам үгүй. Таван хушуу малыг нүүдэлчид бүтээсэн нь нүүдэлчдийн хүн төрлөхтөний түүхэнд оруулсан түүхэн гавъяа, магадачгүй өнөөгийн хүн төрлөхтөний цагаан ба улаан идээний асуудлыг үндсэнд нь шийдсэн учраас нүүдэлчдийг хоцрогдсон бүдүүлэг гэх ойлголтоосоо ухарч тэр иргэншлийн нууцыг судлахаар дэлхийд данстай эрдэмтэд хушуурах болов.  
67.  “Удган мод нь ууланд бол
Удаах мод нь мөн тийм” гэдэг үнэн бол амьтан үүссэн  тэр цаг хугацаанд хүн  үүссэн байж таарахаас биш, Оросын эрдэмтэдийн гэнэтийн их хүйтрэлээс болж дөрвөн хөлийн урдах хоёр нь гар болж хүн үүсээгүй бололтой.
“Хөгшид хуучид нь эрдэмтэй бол
Хүүхэд багачууд мөн тийм” гэсэн нь хүүхдийн хувь тавиланг эцэг эх л өгөхөөс багш өгөхгүй буюу 100 багш нэг эцэгтэй тэнцэнэ гэдэг сургаал гарчээ. Эрдмийг гаднаас албадлагаар биш, дотроо буюу өөрт нь заяадаг учраас түүнийг нь нээхэд туслах л сургалтын гол зорилт оршдог бололтой. Бүх хүүхдээ 12 жилийн боловсролтой болгочихоод Монголоо далд мэлмийгээрээ хараад үзээ ч миний мэлмийд бол харанхуй хар нүх л бүртэлзээд байдаг. Яагаад гэвэл хүүхэд 18 нас хүрэхэд байгалиас буюу аав ээжээс заяасан хоолоо олох аргаа нээсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эхээс юу хийж амьдрахаар заяаснаа 18 нас хүртлэх хугацаанд  нээж олдог увьдасаа багшийн албадмал сургалтанд даатгаж, ирээдүйн хувь заяагаа заалгаж байгаа учраас ихэнх нь хувь тавилангаа олдоггүйгээс БИ эсэргүүцээд байдаг юм. 

68. Морин хуурын шандасыг эр хөг гаргах цагаан хялгас  140 ширхэг, эм хөг гаргах хар хялгас 120 ширхэг, нумынх нь хялгас 100, бүгд нийлээд 360 ширхэг хялгасаар хийж, дэлхий дээрх бүх хүн амьтаны дуу авианы таван эгшиг арван хоёр хөг аялгууг хоёр жавхдасаар дуугаргадаг морин хуур хүн төрлөхтөний хөгжмийн зэмсэгийн хамгийн төгс бүтээл учраас дэлхийн соёлын санд ороо биз ээ. Эндээс тоо ширхэг, өнгөний хоршилын зохицлоос төрөл бүрийн дуу авиа үүсдэг буюу амь ордог байна. Шинжлэх ухааны үндэслэл нь: а. цагаан хялгас хараас 20-н ширхэгээр илүү нь эр амьтан эмээс заавал хүчэрхэг байдгийг, нумын хялгасны өнгийг заагүй нь хүүхэд эцгээс үүдэж, эхийн шимээр амилж, эр, эм хүйстэй гарах учраас аль өнгийн хялгасаар хийхийг зохиогчийн мэдэлд үлдээжээ. б. Морин хуур гэсэн нь морины хялгасаар хий, азрага гүүний хялгасаар хийхгүй гэжээ. Учир нь адууг засаж байгалиас заяасан үүрэгнээс нь чөлөөлж өөртөө өмчилж ивээлдээ авч, бурханыхаа зиндаанд залж, өрхийн тэргүүлэгч “морины явдал дарж” хуураа хөглөдөг зан үйл ч морь тухайн өрхийн амьдралын гол хөдөлгөгч хүч, гэрийн сүлд хийморь гэж үздэг төдийгүй хуурын эгшиг аялгуу нь хүн байгаль амьтан гурвыг холбож өгдөг санарын холбоо юм.
69. 360 ширхэг хялгасаар бүх өнгө авиа эгшигийг үүсгэж хуурыг бүтээж байгаа бол хүүхдийн яс эхийн хэвлийд байхдаа мөн 360 ширхэг яс бүрэлдэж, аяндаа цэгцрэх онолоор төрөх үед 222 болтлоо цөөрдөг гэж дээрх таамаглалаа дахин давтая. 
70. Таван эгшигэн дээр хоёр зөөлөн эгшиг ө,ү-г нэмж долоон эгшигтэй, 14 хөг аялгуутай болгож ертөнцийн авиаг баяжуулснаар дууны аяны доод хязгаарыг доош нь хоёр авиагаар сунгаж дуулсан “уртын дуу”-гаараа дэлхийд дангааршсан төдийгүй нэг өнгөнөөс нөгөөд шилжихэд 90 градусын эргэлт хийдэг монголчууд тэр эргэлтийг ө,ү эгшигээр хийдэг нь монгол хэлний агууг нотлох тул босоо бичгээ бус, хэлээ хамгаалцагаая.
“Макро ертөнцийн анти буюу сөрөг ертөнц нь хүний ертөнц”
Х. Сүхбаатар
Ерөнхий дүгнэлт:
. “Чоно дутуу заяатдаа үзэгддэггүй, адил заяатдаа харагддаг, илүү заяатдаа алагддаг хэмээх монголчуудын эрдэм, Ч. Эрдэнээгийн “ганцхан дүрсийн эрэмбэ, ганцхан тооны зохирол буй бүхнийг бүтээжихүй”, О. Лхавагийн Орчлон бүхэлдээ нэгэн амь оршихуй мөн”, Х. Сүхбаатарын “Хорвоо ертөнцийн оршихуйн ялгагдахуй буюу хос хууль” дөрвүүл хоёр хөлтөн, хохимойн толгойтон хаана ч адилдаан адил, годилдоон годил гэдгийг батлаад байх шиг. Нөгөө талаас нь харвал: супер нэгдлийн онолыг Ч. Эрдэнээ математикаар. О. Лхагваа физикээр, Х. Сүхбаатар хэрэглээний талаас нь тодорхойлсон байнаа.
Ийнхүү бидний бие биеэсээ үл хамааран дэвшүүлсэн онол нь түрүү үеийн Монголчууд язгуур ШУ-тай байсныг нотлосон төдийгүй, супер нэгдлийн онолоор амьсгалж,  ажиллаж, амьдарч байжээ. 
Бидний энэ “нээлтүүдийг” Л. Түдэв бүтээлүүддээ бүгдийн ид шидийг  нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэсэн болон Далай багшийн айлтгал зэргээс нүүдэлчид хорвоо ертөнцийг бүхэлд нь танин мэдэж, түүнийгээ амьдралдаа хэрэглээ болгон хөгжүүлсэн ард түмэн бол Монголын ард түмэн гэдгийг ухаарав. 
Хойт үедээ захих сургаал:
 Сайныг санаж яв, саарыг ширвэж яв.
“Намайг магтаж байваас намайгаа нүцгэлж байгаа нь тэр, намайг өөчлөж байваас намайгаа ариусгаж байгаа нь тэр” сургаалыг өдөр бүхэн тарина мэт бодож, мөрдөж сурвал та хэзээд ч амьдралд үл сөгрөнө.  
“Уснаас гал гарах бий, Бутнаас бар гарах бий” гэж үргэлж болгоомжилсон айдас хүйдэстэй одхуй ирэхүйн орчилд амьдарч байгаагаа мартуузай.
 Ус урсаж байсан ч морь шиг унаж болдоггүй, уулын савдагтай учирсан ч тавтай суугаад хуучилж болдоггүй нь юм бүхэн санаснаар бүтдэггүй учир сайхан амьдаръя гэвэл хөдөлмөр ухаан хоёроо уралдуулж сур.  
 Огторгуйд нисгэгч шувуунд хүртэл газар унах сүүдэр байдаг
Олигтой, олиггүй үйл бүхэнд араас нь боловсрох үр байдаг.          
      Монголчууд чинь төрөхдөө бизнесийн буюу наймааны ухаанаа өвөртлөөд төрдөг юм шүүдээ.

"π" тооны олон улсын өдрийг монголд анх удаа “шинжлэх ухаанаар цэнгэх өдөр” нэртэйгээр ШУТИС  тэмдэглэх болсон нь ШУТИС-ийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Нийгэмийн хөгжлийн шаардлагаар хүн төрлөхтөн шинжлэх ухаанаар сэтгэж амьдрах цаг үе ирсэнийг ухааруулж, шинжлэх ухаан нэгдэж, үр шимий хүртэхийг уриалан дуудсан энэ олон улсын баярыг нүүдэлчин монголчуудын угтаж авах системийн сэтгэлгээгээр хүлээн авч хатуу-зөөлөн  пи тоогоор цэнгэж эхлэсэн юм.

Цэнгүүнд тавьсан илтгэлээс хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон нь:
·         Дэлхийн Пи тооны өдрийн цэнгүүнээс
ШУТИС, шинжлэх ухаан, үйлдвэрлэл,
Танин мэдэхүйн сэтгүүл 2013. 42-44-р нүүр
·         Таван хошуу мал дэлхийн амьтай гайхамшгийн анхдагч
ШУТИС, шинжлэх ухаан, үйлдвэрлэл,
Танин мэдэхүйн сэтгүүл 2013. 45-47-р нүүр
·         Хүнийг бүтээсэн Пи, Фи, е болон 19-өөр тоглосон 2 дахь цэнгүүнээс
ШУТИС, шинжлэх ухаан, үйлдвэрлэл,
Танин мэдэхүйн сэтгүүл 2014. 52-53-р нүүр
·         Хүн системийг бүтээсэн ПИ, ФИ, Е, 19 тогтмолуудын ид шидээс
Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №18/182. УБ. 2015.130-137х.
“Гэр бүл”-шидэт ам дөрвөлжингөөр чимсэн элдэв талт тэгш өнцөгт гурвалжин
Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл
№1/228.  2018 №1(32)..161-164х.

     

Comments

Popular posts from this blog

Ялгагдахуй буюу хос хууль