Ялгагдахуй буюу хос хууль
“Ялгагдахуй буюу
хос хууль”
Байгаль ертөнцөд байгаа бүхэн хос
бөгөөд ялгаатай байдгийг “Ялгагдахуй буюу хос хууль”гэж нэрлэсэн бөлгөө. Байгалийн
хууль мөн гэдгийг гурван шалгуураар шалгах ёстой: 1-рт амьдралд батлагдсан
хуулиудыг тайлбарлаж чадах ёстой: цахилгаан техникийн онолд туршлагаар батлагдсан
хэн бүхний мэдэх Омын хууль, Кирхгофын 1,2-р хууль, түлхүүрийн хоёр хууль,
энерги хадгалагдах ба хувирах хууль, цахилгаан соронзон хэлхээ гээд бүгд энэ
хууль дээр үндэслэгджээ. Эйнштейны харьцангуйн
онол ч энэ хууль дээр үндэслэгдсэн байна. Хорвоо ертөнцөд ганц юм гэж
байхгүй, заавал хоёр ба түүнээс олон хэсгээс бүрддэг зүй тогтолтой учраас
Менделеевийн үелэх систем усны томъёоноос эхлэдэг, хүн төрлөхтөнд яг ижил хос ганц
ч байдаггүй, ихэрч байсан ялгаатай төрдөг нь энэ хуулийн эцэг эх нь юм. Энэ
онолоор “цахилгаан хэлхээний онол ба ялгагдахуй буюу хос хууль” нэртэй сурах
бичиг 1998 онд бичиж 3-дах удаагаа хэвлэгдэж олон нийтэд хүргэсэн.
2-рт нээлт хийх болон байгалийн
үзэгдлүүдийг шинээр тайлбарлах ёстой. Үүнд
1-рт математикийн шинжлэх ухаанд:
Ø
Дэвэн галавын үеийн сүмийн хананд дүрслэгдсэн “Амьдралын
цэцгийн” хос нь 19-р зуунд нээгдсэн шидэт зургаан өнцөгт гэдгийг батласан.
Үр дүн:
а) 38-н тоо
нь хүүхэд эхийн гэдсэнд байхдаа 38 градусын халуунтай байдгийг. 38(2) эхийн
саванд гэсэн утга, эр ч гэсэн эхээс төрдөг гэж байна.
б) 19-н
зургаан өнцөгт буюу 19-н цэцэг нь хүний махан бие 19-н тэнцүү хэсэгт
хуваагдагийг,
в) жижиг зургаан өнцөгт нь хүн 7-н үндсэн бие,
том зургаан өнцөнгт нь нийт 49-н биетэйг.
Ø
Пи тоо буюу 3,14 ... хос нь фи тоо буюу 1,618 ... болохыг
Ø
Фибоначчийн дараалал нь энэ хуулийн математик загвар
болох тухай
Физикийн
шинжлэх ухаанд:
·
Нүд гэрэл буюу цахилгаансоронзон долгион үүсгэгч болох тухай
Баталгаа нь:
а). Шөнө хооллодог амьтад, тухайлвал шар шувууг өдөр юм
хардаггүй гэдэг.
б). Нүдээн байхад хар, шүдээн байхад гамна.
в). Баянхонгор аймгийн хорхой нүдтэн хэмээх омог
хүмүүсийн нүд нь хортой, гар нь эвтэй байдаг нь зэрэг нь батлах бус уу.
д). Хүн унтахдаа нүдээ аньж унтдаг нь нүдээ элдэв
эрсдлээс төдийгүй, гадна гэрлээс тусгаарлаж байгаа юм. Их гэрэлд хүн унтаж
чаддаггүй нь нэгийг хэлэх бус уу.
г). Хүн танин мэдсэн зүйлийнхээ 75 хувийг нүдээрээ
мэдэрдэг. Харсан бүхнээ
дуурайлгаад хийчихдэг увьдастан захаас аван тохиолддог.
Хүн судлалд:
§ Хүний
ертөнц амьтаны ертөнцийн анти ертөнц болох тухай.
§ Гэр
бүлийн онол
мал
судлалд:
Монгол малын
шинжийн судар ном бичсэн. Энэ номыг мянган үеийн оюуны-баатар Л. Түдэв “малчны
нууц товчоо” гэхээр ном болжээ гэж үнэлэв.
3-рт хэн бүхэнд ойлгомжтой, оюун ухаанд төдийгүй амьдрал
ахуйд хэрэглэх боломжтой байх ёстой. Энэ шалгуурыг бүрэн давсан гэх нь энэ
хуулийг сурталчилаад 30 гаруй жил болж байхад үгүйсгэсэн хариу авсангүй, цөм
хүлээн зөвшөөрсөн санал сэтгэлгээтэй байдаг юм. Эрдэмтэн судлаачид эхлээд
сонсмогц арга билиг л байна, хууль биш хэлц үг мэтээр сэтгэдэг, нилээд хугацааны
дараа хууль юм шиг байналай гэх хүн цөөнгүй байсан.
Хууль гэхийн учир нь дээр дурдсан гурван шалгуураар
шалгасан, хууль хэмээн зарлаад 30 гаруй жилийн нүүр үзэж байхад сөрөг хариу
сонсоогүй, хууль гэдгийг математикаар батлаж, физикийн зарим туршлагаар
тогтоосон хуулиудын онол гэж батласан, улмаар хүн судлал, бэлчээрийн мал аж
ахуйн талаар нээлтийн зэрэглэлтэй бүтээлүүдийг гаргасан юм. энэ талаар бичсэн
бүтээлүүдээ манай эрдэмтэдийн 33, 33б боть болон ШУТИС-ийн эрдэм шинжилгээний
бичгүүд, шинжлэх ухаан, технологи
сэтгүүлүүдэд хэвлэгдсэн.
Ялгагдахуй буюу хос хууль гэдэг чинь дүрслэн сэтгэвэл
эдгээр л зураг шүүдээ.
Пи тооны өдөр
төрсөн А. Эйнштейн “чөлөөт сэтгэмж
мэдлэгээс ч илүү ач холбогдолтой. Мэдлэг хязгаартай, сэтгэмж хязгааргүй, түүнд
ертөнц бүхлээрээ багтана” гэжээ. үүнд Би итгэдэг:
Төлийн дуунаар эхлэдэг
хавартай
Хөхөөний донгодлоор
эхлэдэг зунтай
Бугын урамдлаар
эхлэдэг намартай
Буурын зэнгэрлэгээр
эхлэдэг өвөлтэй
Сүндэрлэсэн өндөр уулс, униартан цэлийх
тал, урсан зэрэглээтэх говион сэрээдэг уртын дуутай, морь тэмээн хөлөгтэй,
чонон (билиг) ухаантай,
тэнгэр нь хөх, ус нь хөх, ууц нь хөх хүнийг “монгол”
гэнэ.
Гэр нь цагаан, хонь
нь цагаан, сэтгэл нь цагаан, хоол нь цагаан хүмүүнийг монгол гэж л хэлэх дуртай.
The History of the Casino - One of the Most Popular Casinos
ReplyDeleteA casinosites.one relative newcomer to the https://septcasino.com/review/merit-casino/ world of online gambling, Wynn Las Vegas opened its doors to a new audience of over 600,000 in 2017. This was the bsjeon.net first https://jancasino.com/review/merit-casino/ casino