Вектор жирэмсэлнэ



 
                            
Гэр бүл-шидэт ам
дөрвөлжингөөр чимсэн элдэв
талт тэгш өнцөгт гурвалжин 

      Математикийн түүхэнд дараалсан хоёр тооны нийлбэр нь гуравдах тоогоор үүссэн тоон дараалалыг Фибоначийн цуваа гэж нэрлэж заншсан:
   0,1,1,2,3,5,8,13,21,34,55, ... энэ цувааг үгчилвэл: тэг нь хоосон чанар буюу ертөнцөд буй бүхнийг илэрхийлнэ. Нэг нь хоосноос нэг нэг үүсч, эр хүйстэн, нийлбэр хоёр нь анхны тоондахь ганц тэгш тоо учраас эм хүйстнийг, гурав нь тэдний дундаас гуравдахыг буюу хүүхдийг төлөөлүүлвэл, нөгөө талаас ургуулвал хорвоо ертөнц ганцхан тооны зохирол, ганцхан дүрсийн эрэмбээс үүссэн хэмээх онолоор тус бүрд эцэг эхийг нэмвэл гэр бүл 3,4,5 гурван тоогоор илэрхийлдэх тухай өмнөх бүтээлүүддээ нэг бус удаа бичсэн билээ. Энэ гурван тоо тэгш өнцөгт гурвалжинг үүсгэх учир үгчилвэл эцэг эхийн геометр нийлбэр нь хүүхэд учраас тэгш өнцгийн хоёр тал нь эцэг эх, гуравдах тал нь хүүхдийг төлөөлнө. Эндээс:
Эцэг эхийн хоорондох өнцөг 90 градус байгаа нь хүн гэдэг бодьгалийн хоёр тал нь эр эм буюу анти (эсрэг) хос хуулинд захирагддагийг фибоначийн цуваа батлаж байна. Буцаагаад энэ цуваанаас хос хуулийг тодорхойлж болно. Аравтын тоололын систем дээр бичигдсэн энэ цуваанаас 0,1 гэсэн хоёртын болон 60-ын тоололын системийг үүсгэж болно. Энэ гурвалжины талбай 6 нь гэр бүлийн хорвоо ертөнцөд эзлэх хэмжээ. Ийм дараалсан дөрвөн тоогоор дүрслэгдэх дүрс өөр байхгүй гэвэл элдэв талт тэгш өнцөгт гурвалжин хорвоо ертөнцийн мөнхөд оршин тогтнох зүй тогтолыг геометрийн хэлээр илэрхийлж байна.
    Хүүхдийн тал урт байгаа нь хүүхэд эцэг эхээс заавал илүү төрөх учраас хүн төрлөхтөн мөнхөд орших тавилантай байна. Эндээс хоёр векторын ялгавар учраас дээшээ буюу хэт ухаантанууд, эсвэл доошоо буюу хэт тэнэгүүд олширдоггүй тул хүн төрлөхтөн хаана ч адилдаан адил, годилдоон годил байдаг байна. Хүүхдийг эцэг эх дундаасаа хувьлах учраас хэнтэй нь ч адилгүй гуравдах хүүхэд    төрдөггүй. Эндээс "эх нь бөөр алаг бол унага нь шийр алаг байна" сургаал гарчээ. Эцэг нь бөөр алга бол унага шийр алаг гээгүйд хамаг нууц нь хадгалагдаж байна.
    Мөн хүүхдийг эцгээр нь овоглодог учир ч эндээс үүсэлтэй бус уу.
3 нь сондгой тоо учраас эцгийг. 4 нь тэгш тоо учраас эхийг төсөөлж байгаа бол 5 нь эр хүйсийг төлөөлөх тул эм хүйсийг заахгүй юу гэсэн асуултанд хариулахын тулд комплекс тоо руу шилжие.
<![if !vml]><![endif]>  Хүүхдийн хүйсийг тогтоохын тулд комплекс тоогоор илэрхийлж, комплекс хавтгай дээр дүрслэвэл: Эцгийг 3 см хэмжээтэй векторыг нэмэх 1 тэнхлэгтэй давхцуулж зурвал эх нь 4см вектор нэмэх j тэнхлэг дээр зурагдана. ялгавар вектор нь хүүхэд учраас эцгээс эхийг хасвал хүү, эхээс эцгийг хасвал охин гарна. Комплекс тоогоор бичвэл:
<![if !msEquation]><![endif]>
 <![if !msEquation]><![endif]>
<![if !msEquation]><![endif]>

<![if !vml]><![endif]>   Эцэг хүүгийн хоорондох өнцөг   53 градус байхад эх охины хоорондох өнцөг 37 градус байгаа нь эр хүйстэн эм хүйстнээс заавал торинун байдгийг батлах бус уу. Эндээс хүйс солигдохгүй гэсэн дүгнэлт урганаа. Комплекс хавтгай дээр:   охин хоёрдугаар мөчид, хүү дөрөвдүгээр мөчид дүрслэгдэх нь эсрэг хүйстэн төдийгүй охин косинус буюу тэгш функц, хүү синус буюу сондгой функцээр тус тус илэрхийлэгдэж байна. Нөгөө талаас охин эхийг дагаж 2-р мөчид, хүү эцгийг дагаж 4-р мөчид  дүрслэгдэж байгаа нь санамсаргүй үзэгдлийн онолоор эр хүн статик процесс, эм хүн динамик процесс тул санамсаргүй процессын онолоор цааш нь гүнгийрүүлж судал гэж байна. 
  Эх вектор 1800 буюу π өнцгөөр эргэж байж хүү вектор зурагдаж байгааг вектор жирэмсэлхи гэж нэрлэв.    
 <![if !vml]>
<![endif]><![if !mso]>
<![endif]>
65
<![if !mso]>
<![endif]><![if !mso & !vml]> <![endif]><![if !vml]>
<![endif]>      Чимэглэл: "үгийн сайн-тоо" гэдэг монгол сургаалийг ухаарвал вектор жирэмсэлэх хэмээх.үгнээс эвэртэй туулай үзсэн мэт сүр бадруулан намайг элдвээр үгүйсгэгчид монголоор бус, орчуулгын хэлээр сэтгэдгээ, улмаар өөрийгөө ургуулан бодох чадваргүй гэдгээ уншигчдад зарлах хэрэггүй хэмээн мунхаглая.
    Энэ гэр бүлийн гурвалжинг шидэт  квадратаар чимсэн доорх зураг юу үгүүлнэ вэ?
3-н 9 нүдэт квадратын эгнээ бүрийн гурван тооны нийлбэр 15 байхаар, 4-н квадратын 16 нүдэнд эгнээ бүрд дөрвөн тоо тавьж эдгээрийн нийлбэр ижил 34-тэй тэнцүү байхаар, 5-н  25 нүдэнд эгнээ бүрд таван тоо тавьж тэдгээрийн нийлбэр 65-тэй тэнцүү байхаар тус тус байрлуулсан гэвэл шидэт квадратуудын 15,34,65 тогтмолууд дан тоогоор 6,7,2. Зургаа (3+3=4+2) нь эр хүн охин төрүүлэх, өөрийгөө хувьлах увьдастай буюу Х,У хромосомтой, эр эмийн хослол гэр бүлийн язгуур үндэс болох, эр эм хоёр эквивалент буюу хүний хоёр тал, хүн огторгуй-цаг хугацааны биелэл, хоногийн 24 цаг, өдөр шөнө 12 цагаар ээлжлэх, 60 тоололын систем ... 
    Эхийн долоо нь хүү болон  долоон үндсэн биеийг төрүүлэх увьдастай, сарын биений юм ирэх хугацаа (7х4=28 хоног), хүн 7х7=49 биетэйг, 7 бурхан одтой сүнсэн холбоотой, долоон үедээ эхийн удам бүрэн солигдохыг, солонгын 7 өнгө, 7 хоног ...
хоёр нь ирээдүйн эх, мөн эхээс хүү төрхийг, эцгийн бүх эрхтэн эхийнх байдгийг батлах бус уу. Фичоначийн цувааны тоонд 3,5 байхад 4 байхгүй, квадратын тогтмол 15, 65 цуваанд байхгүй, эхийн ам дөрвөлжингийн тогтмол тоо 34 аравдах тоо  байгаа нь эх динамик шинжтэй буюу жирэмсэлхи увьдастайг батлаж байна.
<![if !vml]>
<![endif]><![if !mso]>
<![endif]>
65
<![if !mso]>
<![endif]><![if !mso & !vml]> <![endif]><![if !vml]>
<![endif]>3-н квадратын төвдэх 5 нь бүхний үүсгэгч, Х,У хромосомтой буюу жирэмсэлэхгүй, жирэмсэлүүлэх увьдастай саармаг тоо,  4-н квадрат төвгүй нь эх үүсмэл учраас жирэмсэлж эцгийг хувьлаж, өөрийгөө хавчуулна, 5-н квадратын төвд 13  буюу 4 нь эцгээс үүдэж, эхээр тэтгэгдэж хүн болно гэж байна гэвэл арай цэцэрхсэн болох уу уншигчид тунгаана биз. Фибонначийн цуваанд 13 байхад 4 багтаагүй нь эх үүсмэл, хүүхэд эцгийн 13-н үр эхийн өндгөн эсэнд дайран орж эхийг жирэмсэлүүлнэ гэвэл ... Квадратуудын гадна ирмэгүүдийг шулуунаар холбовол элдэв талт хоёр, нэг тэгш өнцөгт гурвалжин үүсч байгаа нь эцэг эх дангаараа өөрсдийгөө хувьлахгүй, хослож байж нөхөн үрждэг байнаа. Эцэг хүүхэд, эх хүүхэдийн хооронд элдэв талт мохоо өнцөгт гурвалжин үүсч байгаа нь сүнсэн болон бие махбодын холбоотой, өөрсдийгөө залгамжлуулагч, бидний ирээдүй хэмээн тайлж байна.
    Эндээс гэр бүл нь байгалийн бүтээл болохоос хүний бүтээл биш учраас эр эмийн хослолыг гэр бүл гэхээс, ижил хүйстэнг гэр бүл хэмээн хуульчилвал улсаа сөнөөх нэгэн нөхцөл бүрдэнэ гэж энэ шидэт квадрат хэлж байна. 
<![if !vml]><![endif]>Энэ 3-н ам дөрвөлжингөөс бүрдсэн гэр бүлийн геометр загварыг 2-дахь зургаар эквивалент хувиргалтаар 7-гийн хоёр ам дөвөлжингөөр сольвол 7- хүний үндсэн биеийн тоо, 49 нүд нь хүн бүхэлдээ 49 биетэй хэмээн тайлав. Эхнийх нь гэр бүлийн үндсэн гишүүдээс, 2-дох нь ирээдүйн хөгжилийн үндэс хүүхэд гэсэн хоёртын хос хуулиар илэрхийлсэн байна. Эцэг эхийн квадратын дунд үүссэн дөрвөн тэгш өнцөгт гурвалжин хүүхдийн долоогийн квадратад дөрвөн буланг эзэлсэн нь сүнсэн биес бөгөөд сүнс мөнхөд хөдлөж байдгийг илэхрийлнэ гэвэл ... сүнсэн бие тэгш өнцөгт гурвалжингийн дүрмэнд захирагдах бөгөөд биеэн даасан шинжтэй мэтээр сэтгэгдэж байна. 
    Фибоначийн цувааны 4-дэх гишүүн 2-н тоо нь эм хүйсийг илэрхийлсэн анхны тоон дахь ганц тэгш тоо болохын учрыг тайлж байна. Энэ тоон цуваа хос буюу ялгагдахуйн хуультай харилцан нэгэн утгатайг онолын үүднээс батлаж байна. Практик талаас дүгнэвэл эцэг эх дундаас эцгийн удамыг залгаж, эхийн уламжлалыг авсан хүүхэд төрж, эр бие өсч эрийн цээнд хүрч эхнэр авч эцэг буюу айлын гал голомтыг бадраасан эх болон өөрсдийгөө хувилдаг байна. Энэ үл эргэх процесс тасралтгүй үргэлжилж, хүн төрлөхтөн мөнхөд оршдог болой. 3-дах зургийг хар. Эндээс хүн хүнээрээ байхаас төрөл арилцахгүй, сөнөх л тавилантай болой.
    Хүнийг бүтээсэн гурван тогтмол тоо тэгш өнцөгт гурвалжин үүсгэдгийг интернетэд тавигдсан доорх зурагнаас ургуулан бодвоос гэр бүлийг элдэв талт тэгш  өнцөгт гурвалжингаар төсөөлөх нь онолын үндэслэлтэй гэдгийг батлаж байнаа.

<![if !vml]><![endif]>



  Дүгнэлт: 1. Энгийн тоогоор ба шидэт квадратаар гэр бүлийн математик загварыг элдэв талт тэгш өнцөгт гурвалжин гэж батласан нь энэ хорвоо ертөнцийн амьтай бүхний өсөн үржихүйн зүй тогтол, мөнхөд оршихуйн үндэс болой.
2. Квадратуудын нүд бүрийг адил хажуут тэгш өнцөгт хоёр гурвалжин урт талаараа нийлж үүсгэж байгаа нь эр эм гурвалжин элэгээрээ нийлж л квадратад шид оруулдаг гэлтэй.

Comments

Popular posts from this blog

Ялгагдахуй буюу хос хууль

Шинжлэх ухаан болон танин мэдэхүйд оруулсан хувь нэмрээс